.jpg)
”Өдрийн сонин” 2007-6-5“
Ардчилсан нам ямар амттай байна” гэж Сонгинохайрхан дvvргийн Ардчилсан намын дарга Л.Эрхэмбаяр асуулаа. Хvмvvс идэж байгаа алимныхаа тухай ганц ч vг дурсаагvй нь сонин. Цуглагсад дундаас нэг нь “Эрх чєлєє” гэж хашгирлаа.Єєр нэг хvн хажуугаас нь “Шударга ёс” гэсэн бол нєгєє нь залгаж аваад “Хvvхдийн арван мянга, малыг малчдад…” гэнэ. “Ардчилсан намыг амтлах єдрvvд” Сонгинохайрхан дvvргийн IV хороонд эхэлж байгаа нь энэ. Сонгинохайрхан дvvргийн Ардчилсан намынхан хорооны нутаг дэвсгэрт багтах том торон хашаанд майхнаа хатгаж, тавцан засчээ. “Номуун” эмнэлгийн явуулын vйлчилгээний машинд хvмvvс эмчид vзvvлж, зєвлєгєє авч байна. Ардчилсан намын туг, тэмдэг бvхий асарт хоёр vсчин ажиллаж, vйлчлvvлэгч арвин харагдана. Тус дvvргийн VЗХ-ны гишvvн, Сангийн сайд асан Н.Алтанхуяг єдєрлєгийг чимэв. “Ардчилсан нам юу хийснийг ард тvмэн мэдэж байна гэдэг Ардчилсан намыг амталж байгаа хэрэг” гэж тэр тайлбарлав. “Ардчилсан намын хийсэн бvхнийг та бvхэн хэлvvлэлтгvй мэддэг юм билээ” гэж мєн дvгнэсэн. Л.Эрхэмбаяр дараа нь “Ардчилсан нам та бvхнийг бас амталъя” хэмээн уриалсан. Хамгийн тулгамдсан асуудлаа нэрлэхийг хvсэхэд цуглагсад “Хог, ус, тог, хvvхдийн цэцэрлэг, тээвэр” хэмээн тоочив. Энэ бvх асуудлыг шийдэхэд Ардчилсан намд эрх мэдэл хэрэгтэйг Л.Эрхэмбаяр дарга сануулаад авав. Сонгинохайрхан дvvргийн Иргэдийн тєлєєлєгчдийн хуралд Ардчилсан намын тєлєєлєл байдаг уу хэмээн тvvнийг асуухад “Ганц” гэж нэг нь дуугарав. “12” гэж хажуудах нь таалаа. Vнэндээ дvvргийн ИТХ 35 гишvvнтэй ч бvгд МАХН-аас сонгогдсон гэдгийг мэдээд нэг бус хvн шогширч байна лээ. Хяналттай засаг бий болгохын тулд иргэд хариуцлагатай сонголт хийх учиртайг ч Л.Эрхэмбаяр дурдлаа.“Алимыг хvн идэхдээ амтыг нь заавал мэдэрдэг. Тvvн шиг хvнийг бас амталж хариуцлагатай дvгнэлт єгдєг болцгооё” гэж тэрбээр онцолсон юм. Тэд иргэдийн дунд судалгаа хийж, санал авч байна лээ. IV хорооны иргэн Ц.Мєнх-Очир “Мєнгєний сонгууль явж байгаад сэтгэл дундуур байдаг” гэж ярив. “Иргэдээсээ хандив авахыг дэмжиж байна. Тэгвэл олигархийн барьцаанд орохгvй. Хvн чадахаараа 50, 100 тєгрєг єгнє шvv дээ. Тэгэхгvй бол 100 сая тєгрєг єгье. Засаг даргаа єг гэдэг зарчмаар явбал ардчилал алдагдана” гэв. “Улаан чулуутын хогноос яаж салах вэ, учраа алдсан Засаг даргаас яаж салах вэ” гэж иргэд ярьж байна гэж Ц.Мєнх-Очир хэлсэн юм. “Нэгэнт л иргэдийн татварын мєнгєєр цалинждаг юм чинь хорооны Засаг дарга, цагдааг иргэд сонгодог болъё” гэж Ч.Галбаатар санал болгов. “Ардчилсан намынхан иргэний хєдєлгєєнийхєнтэй хамтарч луйварчидтай хариуцлага тооцох хэрэгтэй” гэж тэр зєвлєж байна лээ. Энэ vеэр мєн Ардчилсан намд шинээр элссэн хvмvvст батлах гардууллаа. Дєнгєж батлахаа гардаж авсан О.Єлзийхишиг “Ардчилсан нам амлалтаа биелvvлдэг нам учраас сонгосон” гэж ярив. Дvvргийн Ардчилсан намын улс тєрийн ажилтан С.Мэндбаярын хэлснээр єдєрлєгийн vеэр “31 хvн намд шинээр элссэн” аж. Дунджаар 40-50 хvн шинээр элсдэг гэж тэр тайлбарласан юм. Сонгинохайрхан дvvргийн Ардчилсан намаас зохион байгуулж буй “Ардчилсан намыг амтлах єдрvvд” тус дvvргийн 25 хороог хамрах агаад єдгєє арав дахь хороондоо єртєєлсєн нь энэ аж. Сонгинохайрхан дvvргийнхэн амралтын єдрvvдээр Ардчилсан намыг амталцгаадаг ажээ. Амталгаанд таван тонн алим зарцуулагдах тооцоо гарчээ. Б.Эгшиглэн
No comments:
Post a Comment